Лаборатори сургуулиуд - Баянгол дүүрэг 28 дугаар сургууль - Аргазүй материал

    " Сурагч - аав ээжүүд"


     

    “ Сурагч- аав ээжүүд”

     

    Бага боловсролын шинэчлэлийн бодлогын зорилго болсон  Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд- Эцэг эх бүрийн оролцоо маш чухал юм. Иймээс бид  эхнээсээ сургууль-багш-эцэг эхийн гурвалсан холбоонд ахнааралаа хандуулж ажилласан.

               Бага ангийн сурагчид  өөрт тохиолдож байгаа бэрхшээлээ тэр бүр  олж харж,илчилж, ойлгуулах  чадвар нь сул  байдаг. Зарим нэг эцэг эхүүд   хүүхдийнхээ хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж өгөхдөө зөвхөн бүрдүүлж өгөхийг боддогоос түүгээр нь хүүхэд хайчилж, бичиж, зурж  будна гэдгийг дутуу боддогоос   хүүхэд  хичээл дээр гар мухардаж ,хоцрогдох,  хичээлдээ дургүй болох  зэрэг үзэгдэл байсан.

              Ар гэрийн анхаарал халамж сул байгаагаас багшийн сургалтын үйл ажиллагаанд хүндрэл  учирч  эхэлдэг. Илүү цагаар ажиллах, зарим сурагчдад  дутуу хэрэглэгдэхүүнийг нь авч өгөх, эцэг эх багшийн шаардлагыг хүлээж авахгүйн  улмаас үл ойлгоцол бий болох зэрэг шалтгаан байсан.






    Үзсэн тоо:108
    Сурагч -аав ээжүүдийн өдөр .docx»